Мэндчилгээ

Бидний тухай

Мэндчилгээ

Манай цахим хуудсанд зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргье.

Банк бус санхүүгийн салбар хурдастай, тогтвортой өсөж, хөгжихийн хэрээр манай байгууллага салбартаа туршлагатай, мэргэжлийн хамт олноор багаа бүрдүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр харилцагч та бүхний хэрэгцээнд тулгуурласан санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор иргэд, аж ахуй нэгж байгууллага, бичил бизнес эрхлэгчиддээ хамгийн бодит хүртээмжтэй зээлийн бүтээгдэхүүнийг олгож, санхүүгийн хэрэгцээнд бодитоор хувь нэмэр оруулж ирсэн билээ.

Бид харилцагч та бүхэндээ “сэтгэлд дотно санхүүгийн үйлчилгээ” үзүүлнэ гэсэн уриан дор илүү итгэл төгс, санхүүгийн эрсдэлээс хамгаалагч сайн зөвлөгч байж хамтран ажилласнаар хамтдаа өсөн дэвжиж байна.

Бүхий л цаг хугацаанд бидэнтэй хамтран ажиллаж буй иргэн, байгууллага, итгэл хүлээлгэсэн хөрөнгө оруулагч нартаа болон энэхүү байгууллагын түүхийг бүтээлцэж яваа хамт олон та бүхэндээ байгууллагын нэрийн өмнөөс болон хувийн зүгээс чин сэтгэлээсээ талархал илэрхийлэхийн ялдамд, илүү ихийг хамтдаа бүтээлцэн үргэлж өөд өөд өсөн дэвжихийн ерөөлийг хүсье.                                         

ХҮНДЭТГЭСЭН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ     Б.ОДОНЧИМЭГ

Бидний зорилго, Алсын хараа

1.

Эрхэм зорилго:

Харилцагч төвтэй, хүртээмжтэй, хэрэгцээнд нийцсэн энгийн эрсдэлгүй хамгийн дотно санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хамт олон байна.

2.

Алсын хараа:

Найрсаг, чадварлаг, шуурхай багаар санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэгч харилцагчийн итгэлээр тэргүүлэгч банк бус санхүүгйн байгууллага байна.

3.

Үнэт зүйлс:

  • Баталгаат итгэлцэл
  • Шуурхай зээл
  • Хүртээмжтэй бодлого
  • Ёс зүй, хариуцлагатай хамт олон

4.

Уриа үг:

Сэтгэлд дотно – Санхүүгийн зөвлөгч

Түүхэн хөгжил

  • 2015 он
  • 2015.12.10-ны өдөр Дотно финанс ББСБ ХХК үүсгэн байгуулагдав.
  • 2016 он
  • 2016.05.17-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны ТЗ 101/556 тоот тушаалаар Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авав. 2016.012.15-ны өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 5-р хороо Премиум палас цогцолборт үйл ажиллагаагаа албан ёсоор нээж.
  • 2018 он
  • 2018.06.04-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооны 392 тоот тушаалаар хувьцаа эзэмшигч өөрчлөгдөж 100% шилжсэн. 2018.06.04-ний өдөр анхны автомашин барьцаалсан зээлээ олгож эхлэв. 2018.06.14-ний өдөр анхны үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлээ олгож эхлэв.
  • 2019 он
  • 2019.01.11-ний өдөр анхны гар утасны дугаар барьцаалсан зээлээ олгож эхлэв. 2019.02.25-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны 121 тоот тушаалаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэв.
  • 2022 он
  • 2022.03.23-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны 143 тоот тушаалаар дахин хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэв.
  • 2024 он
  • 2024.01.18-ны өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 5-р хороо, /15140/, 5-р байр 1406 тоот өөрийн ажлын байртай болов. 2024.05.03-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны 189 тоот тушаалаар дахин хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэв. 2024.05.07-ны өдөр Хувьцаа эзэмшигчийн 24/04 тоот тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулав. 2024.06.10-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны 291 тоот тушаалаар Итгэлцэлийн үйлчилгээний эрх авав. 2024.10.29-ний өдөр Анхны хаалттай өрийн бичиг Дотно бонд амжилттай гаргаж хөрөнгө татан төвлөрүүлэв.
  • 2025 он
  • 2025.01.02-ны өдөр Зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл нөхцөлд өөрчлөлт оруулан Бизнес дэмжих зээл, бичил бизнесийн зээлийг олгов эхлэв. 2025.03.31-ний өдөр Байгууллагын дотоод журам, гэрээнд цогц өөрчлөлт оруулан шинэ системийн нэвтрүүлэв. 2025.07.01-ны өдөр шуурхай барьцаагүй зээл олгож эхлэв. 2025 онд дотоод үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл, ажилтчдын сургалт үйлчилгээнд түлхүү анхаарсан жил болов.

Бүтэц, зохион байгуулалт

Төлөөлөн удирдах зөвлөл

Дотно финанс ББСБ-ын төлөөлөн удирдах зөвлөл нь компанийг удирдлага, хяналтаар хангаж, компаний дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа, гишүүдийн бүрэлдэхүүнийг зохицуулж байдаг. Дотно финанс ББСБ-ын Төлөөлөн удирдөх зөвлөл нь дүрэмд заасны дагуу тогтмол хуралдаж, ил тод нээлттэйгээр хурлыг тайлагнадаг.

С.Цэлмэг

ТУЗ-ийн дарга

П.Туул

Хараат гишүүн

Г.Батсайхан

Хараат гишүүн

П.Бямбацэрэн

Хараат гишүүн

М.Бат-Эрдэнэ

Хараат гишүүн

Дүрэм, журам